Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес мягмар гаригт коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын зорчигч тээврийн нислэгийг ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хязгаарлах шийдвэр танилцууллаа.

Ерөнхийлөгчийн Засаг захиргаа энэхүү шийдвэрийн дагуу Аргентин улсад ирж, очих бүх олон улсын зорчигч тээврийн нислэгийн тийз борлуулалтыг зогсоож, дүрэм журмыг зөрчсөн этгээдэд хариуцлага, торгууль ногдуулах талаар мэдэгдсэн юм. Харин Засгийн газрын мэдэгдэлд энэ хугацаанд олон улсын карго нислэг болон халдвар бүртгэгдсэн гаднын орнуудад гацсан иргэдээ эх оронд нь татах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байх талаар дурдсан юм. Аргентины Иргэний нисэхийн үндэсний удирдлагын газар иргэний агаарын тээврийг хориглох энэхүү тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хамгийн хатуу шийдвэрт тооцогдож байгаа талаар эх сурвалжууд онцолжээ.

Argentina Is Showing the World What a Humane Covid-19 Response ...

Аргентины иргэний агаарын тээврийн салбарын төлөөллүүд Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, олон мянган хүн ажилгүй болох эрсдэлийг тооцохыг анхааруулсан байна.

Тус улсад лхагва гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 4127 сая тохиолдол, 207 мянган нас баралт бүртгэгдээд байгаа юм. Аргентины Засгийн газар өнгөрөгч гуравдугаар сарын 20-нд улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 26 хүртэл хөл хорьж, хөрш орнуудтайгаа хилээ бүрэн хаах шийдвэр танилцуулсан бөгөөд өнгөрөгч долоо хоногт хөл хориог ирэх тавдугаар сарын 10 хүртэл сунгасан аж.

Эх сурвалж: CNBC

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу