“Аpple” компани ӨМӨЗО-д дата төв байгуулна

999

АНУ-ын “Аpple” компани умард Хятад дахь анхны дата төвийг ӨМӨЗО-д байгуулахаар болжээ.

Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотод дата төвийн шав тавих ёслол болсон бөгөөд уг төвийг 2020 онд ашиглалтад оруулна хэмээн төлөвлөж байгаа аж.

Улаанцав хотод барих дата төв нь тус компанийн Хятад улсад байгуулж буй хоёр дахь төв болж байгаа юм. Анхны дата төвөө тус компани Гүйжоу мужид байгуулж байжээ.

“Аpple” компанийн Улаанцав хот дахь дата төв ашиглалтад орсноор, Хятад дахь хэрэглэгчдэд iCloud-ийн үйлчилгээг үзүүлэх юм.

Улаанцав хот нь хөдөө аж ахуйн бүс нутаг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд дата төвийн бүтээн байгуулалт их хийх болсон. Хятаддаа тэргүүлэгч Хуавэй, Алибаба группууд ар араасаа үйл ажиллагаагаа явуулах болжээ.

2016 онд ӨМӨЗО нь томоохон дата төвүүдийн төвлөрсөн бүс нутаг болох зөвшөөрлийг авч байсан юм.

Эх сурвалж: montsame.mn

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу