“ЭЕРЭГ МОНГОЛ” НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН БОЛНО

862

JCI Монгол ТББ-ын санаачлагаар Монгол Улсын Засгийн Газар, Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Монгол дахь Ротари клубууд хамтран 2019 оны 9 дүгээр сар 20-ны өдөр Туушин зочид буудалд “ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганыг Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ.

 

“ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” дагуу нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бий болгох, үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Уг чуулганд нийт 100 шахам байгууллагуудын 200 гаруй төлөөлөгчид, Монгол улсын нийгэмд хэрэгжиж буй 140 гаруй төсөл хөтөлбөрүүдээ төлөөлөн оролцож, нийтэд танилцуулж, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДЫН ижил төстэй зорилгын хүрээнд, ижил төстэй төсөл, хөтөлбөр явуулж буй байгууллагуудтайгаа танилцах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөрүүдээ хамтатган илүү далайцтай, үр дүнтэй, нэгдсэн зохион байгуулалттай болгох боломжийн эхлэл бүрдэх юм.

 

“ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганд дараах байгууллагууд оролцох боломжтой бөгөөд бүртгэл 2019 оны 9 дүгээр сарын 17 өдрийн 15.00 цагт хаагдана.

Төрийн байгууллага: Засгийн газрын хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлаг, бусад төрийн байгууллагууд
Нэгдсэн Үндэсний Байгууллага, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Ротари Монгол болон бусад олон улсын байгууллага
JICA, KOICA, TIKA зэрэг гадаадын хамтын ажиллагааны байгууллага
Төрийн бус байгууллагууд
Сайн дурын клубууд

 

Та бүхэн “ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганд оролцох, лавлах зүйлс байвал чуулганы бүртгэл, үйл ажиллагааны баг 99052494, 99113240, 99993590, чуулгантай холбоотой хамтын ажиллагааны асуудлаар нарийн бичгийн баг 88889558, 88059632 дугаарын утсуудаар тус тус холбогдон лавлана уу.

 

JCI БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ:

JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5,000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200,000 идэвхтэй, 1,000,000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон Улсын Худалдааны Танхим, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрт явуулж байна. JCI байгууллагыг залуу хүмүүст өргөн боломж олгодог байгууллага гэж ойлгож болох ба гишүүн болсноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэж, өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг хувь хүний, нийгмийн, олон улсын ба бизнесийн хүрээнд олж авдаг.

JCI Монгол байгууллага нь JCI байгууллагын Монгол улс дахь албан ёсны үндэсний байгууллага юм. JCI Монгол байгууллага нь өөрийн гишүүддээ хувь хүний хөгжил, бизнесийн хамтын ажиллагаа, гадаад харилцаа ба нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулах зэрэг боломжийг олгодог. Өнөөдөр JCI Монгол байгууллага нь 15 салбар, 1069 гишүүн, 240 гаруй сенатортай, дэлхийд нэрээ дуурсгаж чадсан, шилдэг удирдагч, лидерүүдийг төрүүлэн гаргасан үндэсний хэмжээний томоохон байгууллага болон хөгжөөд байна. 2019 онд JCI Монгол байгууллага нь нийгэмд болон дотооддоо чиглэсэн 69 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа дотор ЦЕГ-тай хамтарсан “Нэг хором” хөдөлгөөн, Нярай хүүхдийн эндэгдлийг бууруулах “Save Angels” төсөл, Цус сэлбэлт судлалын төвтэй хамтарсан “Амьдрал бэлэглэе” зэрэг төслүүдийг Монголчууд хэдийн мэддэг болсон билээ 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу