60 сая төгрөгийн азтан тодорсонгүй

1044

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол орон даяар явагдлаа.

Боловсрол телевизээр шууд явагдсан нэвтрүүлгээр 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм байна.

Өнөөдрийн буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн тохирлоо:

30 мянган төгрөгийн азтан 18,672

100 мянган төгрөгийн азтан 2,084

1.0 сая төгрөгийн азтан 189

5.0 сая төгрөгийн азтан 17

10.0 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо

Өнөөдрийн супер шагналын дугаар 20791539 байсан боловч 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу