Энэ бол Япон улсын иргэн 68 настай реппер Дэкохачи юм. Тэрбээр мэдрэлийн хам шинжийн өвчнөөр өвчилсөн ба энэ нь маш хүнд өвчин бөгөөд байнга бие нь өвддөг байсан тул өвдөлтөө намдаахын тулд дуртай зүйлээ хийхээр шийдсэн байна. Энэ нь хип хоп урлаг байж. Хөгжимд дуртай мөн үг бичиж үглэж эхэлсэн байна. Дуртай зүйлээ хийх нь түүнд өвчнөө намдаахад нь тусалж бие нь аажим аажмаар сайжирч байгаа гэнэ. Тэрбээр өөрийн ач хүү болох реппер Гэнбутэй хамтран 2017 онд шинэ уран бүтээл, 2018 оны 2 сард анхны тоглолтоо хийжээ.