Д.Батсүмбэрэл “Dragon house” холбооны аварга болов

557

АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотноо “Dragon house” холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болов. Тус тэмцээний 77 кг-ын жинд Монгол Улсын “MGL-1” холбооны холимог тулааны гурван удаагийн аварга, Zorky’s MMA, Team Voodoo, Blackout, Хилийн цэргийн хошууч Дагвадоржийн Батсүмбэрэл түрүүлж, аваргын бүсийн эзэн болжээ.

Эдүгээ 32 настай тэрээр Калифорни мужийн холимог тулааны аварга Хоакин Лопестэй өрсөлдөж, гурван үеийн турш илүүрхэн байж буулган авсан байна. Д.Батсүмбэрэл “Dragon house” бүсний эзнээр тодорсон хоёр дахь монгол тулаанч болжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу