more

Social Media

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн эхэллээ

Төрийн ордонд болж байгаа зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харъяа агентлаг, байгууллагын санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна. “Монгол Улсын санхүү, эдийн засгийн шинэчлэл, сорилт” сэдвээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үндсэн илтгэл тавьсан бол салбар хуралдаанаар “Төсвийн шинэчлэл, сорилтууд”, “Банк-санхүүгийн хөгжлийн чиг хандлага”, “Макро эдийн засаг, статистикийн төлөв …

burtgel-sanhuu-ediin-zasgiin-zowlogoon-2019

Төрийн ордонд болж байгаа зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харъяа агентлаг, байгууллагын санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна.

“Монгол Улсын санхүү, эдийн засгийн шинэчлэл, сорилт” сэдвээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үндсэн илтгэл тавьсан бол салбар хуралдаанаар “Төсвийн шинэчлэл, сорилтууд”, “Банк-санхүүгийн хөгжлийн чиг хандлага”, “Макро эдийн засаг, статистикийн төлөв байдал, хөгжлийн хандлага”, “Нягтлан бодох бүртгэл, үнэлгээ, аудит: Шинэчлэл зорилтууд” зэрэг сэдвээр 17 илтгэл хэлэлцэн, цаашдын бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм.

~Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн эхэллээ~

Зөвлөгөөнд оролцогсдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрээр эдийн засгаа хямралаас гаргах, иргэдийн амьдралыг дээшлүүлэх, татварын тогтолцоог тэгш, шударга болгох, бүртгэл, тайлагнал, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудын бүтээлч санал санаачилга, хичээл зүтгэл, идэвх оролцоо чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн