З.Мэндсайхан сайд салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлаар мэдээллээ

409
mendsaihan
З.Мэндсайхан сайд салбарын өнөөгийн байдал, анхаарах асуудлаар мэдээллээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг гуравдугаар сарын 11, 12-ны өдөр зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарын баримталж ажиллах чиглэлийн талаар хэлэлцэж байна. Семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл өгч оролцлоо.

~САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛДВЭРЛЭЛ ТОГТВОРТОЙ ӨСӨЖ БАЙНА~

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл тогтвортой өсөж 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 29.1 хувь, экспортын нийт орлогын 8.2 хувийг бүрдүүлсэн болохыг дурдаад цаашид

Зах зээлийн сүлжээг бий болгох, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах;
Алдагдаж буй боломжийг ашиглан экспортыг нэмэгдүүлэх зэрэг дунд хугацааны зорилгуудад төвлөрөн ажиллаж байгаагаа сайд З.Мэндсайхан танилцуулсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу