Криптовалютын тал дээр эерэг зохицуулалт хийхийг хүлээж байна

648
india-deed-shuuh-2019
Криптовалютын тал дээр эерэг зохицуулалт хийхийг хүлээж байна

Энэтхэг улсын дээд шүүх криптовалютын талаар засгийн газрын зохицуулалтын тухай тайланг 3 сарын 29-нд эхний байдлаар сонсохоор боллоо.

Эргэн сануулахад Энэтхэгийн дээд шүүхээс улсынхаа засгийн газарт криптовалютын хууль эрхзүйн орчны зохицуулалт, тогтоомжийн тал дээр гаргалгаа гаргана уу хэмээн дөрвөн долоо хоногийн хугацааг олгосон.

Тэгвэл уг хугацаа дуусах дөхсөн бөгөөд 3 сарын 29-нд криптогийн талаар байр сууриа засгийн газраас дээд шүүхэд танилцуулна.

Олон нийтийн зүгээс криптовалютын тал дээр эерэг зохицуулалт хийхийг хүлээж байгаа хэмээн крипто дэмжигчид тайлбарлаж байна. Түүнчлэн Энэтхэг улсын төв банк нь крипто банкны үйл ажиллагааг хориглосон шийдвэрээ эргэж харах болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм.

“India Wants Crypto” буюу Энэтхэг улс криптог хүсч байна гэх кампанит ажил 143 дэх өдөртөө үргэлжлээд зогсохгүй, дэмжигчдийн хүрээлэл ч тэлсээр байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу