Орхон аймгийн ЗДТГ-аас “Эдийн засгийн форум” зохион байгуулна

663
ediin-zasgiin-forum-2019
Орхон аймгийн ЗДТГ-аас “Эдийн засгийн форум” зохион байгуулна

Орхон аймагт ирэх тавдугаар сарын 9-нд “Эдийн засгийн форум” болно. Тус форумыг Орхон аймгийн ЗДТГ санаачилж, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар, НҮБ, БОАЖЯ хамтран зохион байгуулах юм байна.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уг форумын үеэр Орхон аймагтай ах, дүүгийн найрамдалт харилцаатай улс, орны төлөөлөл болон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийг урихаар төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, хүн амын нутагшил, суурьшлын байдал, орон нутгийн хөгжлийн бодлого, Орхон аймгийн Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилтын талаар хэлэлцэнэ. Түүнчлэн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын тогтвортой хөгжлийн чиглэлээр 4 салбар хуралдаан болж Орхон аймагт тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх төслүүдийг танилцуулах юм байна.

Тухайлбал, салбар хуралдаанаар “Цахим Эрүүл мэнд”, “Өсвөр үеийн эрүүл мэндийн боловсрол”, “Хус модны хаягдлаар хавтан үйлдвэрлэх”, “Цагаан тоос бууруулах хөтөлбөр”, “Агро парк байгуулах” зэрэг 11 төсөл танилцуулна. Форумд 450 гаруй хүн оролцохоос Монгол Улс дахь гадаадын Элчин сайдын яамны сайд нар урилгаар оролцох юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу