Сэргээгдэх эрчих хүчний салбарт Их Британитай хамтарна

692
elchin-said-British
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малонтой уулзлаа.

Уулзалтын үеэр 2019 оны тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдах “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний 10 дугаар форум”-д оролцохыг албан ёсоор урьж, цаашид сэргээгдэх эрчим хүчний салбарт Их Британийн талтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

~Сэргээгдэх эрчих хүчний салбарт Их Британитай хамтарна ~

Элчин сайд форумын урилгыг талархалтай хүлээн авч, цаашид хоёр орны сэргээгдэх эрчим хүчний салбар даь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухлыг онцлоод, ирэх 10 дугаар сард Англи улсад зохион байгуулагдах сэргээгдэх эрчим хүчний олон улсын хуралд Холбооны гишүүн байгууллагуудыг оролцохыг урьж, энэхүү арга хэмжээнд оролцох нь Монгол Улс-Их Британийн бизнесийн байгууллагуудын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжууд нээгдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу