Мөсний гүнжид “1001 сарнай цэцэг”-ээр хайр аа илчлэв

1160
Мөсний гүнжид "1001 сарнай цэцэг"-ээр хайраа илчлэв

ОХУ-ын чадварлаг тамирчин, үзэсгэлэнт “мөсний гүнж” хэмээн түүнийг тодотгож болно.  “Пёнчан 2018” олимпийн дараа дэлхий нийт Алина Загитова хэмээх үзэсгэлэнт тамирчны талаар мэдэж авсан билээ.

Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа саяхан сарнай цэцгийн гоёмсог баглаа хүлээж авсан зургаа байршуулж шуугиан тарьжээ. 1001 сарнай цэцгийн баглаа илгээсэн хүн тодорхойгүй байгаа нь шүтэн бишрэгчдийн дунд асуулт хэвээр үлджээ.

Дашрамд, Алина Загитова 2002 оны тавдугаар сарын 18-нд Ижевск хотод төрсөн. Загасны орд. 18 настай. Татар үндэстэн.

Аав Ильназ Загитов нь хоккейн багийн дасгалжуулагч.

Ээж нь уран гулгалтын тамирчин болох гэж мөрөөдөөд чадаагүй тул охиндоо мөрөөдлөө шилжүүлжээ.

Алинагийн дүү Сабина Загитова мөн уран гулгалтаар хичээллэдэг аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу