Кино урлаг, Поп соёлтой ойрхон ажиллах хүсэлтэй залуусыг Volunteer-аар шалгаруулж авна.

649

Энэ зун манай Rusty Creative Media & Entertainment компани маань нэлээд олон сонирхолтой, кино урлаг, поп соёлтой холбоотой үйл ажиллагаа, контентууд бэлдэж та бүхэндээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа, ажлууд маань ч эхлээд явж байгаа.

Үүнтэй холбогдуулаад энэ зуны үлдсэн 2 сарын турш бидэнтэй нэгдэж хамтран ажиллаж, суралцах хүсэлтэй оюутан, залуусыг Volunteer-аар шалгаруулан авах гэж байгааг дуулгахад таатай байна.

Сонгосон Volunteer маань олон сонирхолтой үйл ажиллагаа, контентүүдын ажилд туслан оролцох бөгөөд тогтвортой, итгэл, зүтгэлтэй ажиллаад амжилттай зуныг өнгөрөөх юм бол намраас манай багт нэгдэх боломжтой болно.

Тавигдах шаардлага:

►18 нас хүрсэн байх
►Кино урлаг, хөгжим, поп соёлд дуртай, мэдээлэл сайтай байх
►Англи хэлний мэдлэг сайтай байвал том давуу тал болно

Оролцохын тулд дараах материал, мэдээллүүдийг нэгтгэж заасан хаягт илгээнэ:

►Кино, телевизийн урлагтай холбоотой, мэдээллийн чанартай, Англи хэл дээрх нэг нийтлэл сонгож өөрийнхөөрөө Монгол хэлээр утгачилж, сэтгэгдлээ нэмсэн богино болон урт хэмжээний 2 хувилбарт оруулан нийтлэл бичиж явуулна. Мөн оригинал нийтлэлийн холбоосыг хавсаргана.
►Кино, телевизийн урлаг, манга, анимэ-тэй холбоотой өөр нэгэн Англи хэл дээрх нийтлэл уншиж, бэлдэж ирнэ. Уулзалт дээр ирж уг сэдвийн талаар ярилцана. Англи хэл дээр байвал тун сайн. Нийтлэлийн холбоосыг хавсаргаж явуулна.
►Өөрийн мэдээллээ авдаг эх сурвалжуудаа жагсааж бичиж хавсаргах
►Facebook нэр
►Овог, нэр
►холбогдох утасны дугаар

Бэлдсэн материал, мэдээллээ [email protected] хаягаар 6.20 – 6.27 хугацаанд илгээнэ.

Мөн манайхан цааш нь сайн share хийгээд өгөөрэй.

Лавлах зүйл байвал ажлын цагаар 80207035 утсаар холбогдож лавлаарай.

Бүгдэд нь амжилт хүсье.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу