BAFTA 2020 номинацууд зарлагдлаа.

1009

BAFTA (British Academy Film Awards) нь Английн кино телевизийн урлагийн Академийн хамгийн том шагнал гардуулах ёслол юм. 1947 оноос хойш жил бүр зохион байгуулагдсан, энэ жил 73 дахь удаагаа болж буй уг ёслолд 25 нэр төрөлд уран бүтээлчид болон бүтээлүүд өрсөлдөх юм. Хамгийн олон төрөлд Joker (11), The Irishman (10), Once Upon a Time in Hollywood (10), 1917 (9) зэрэг бүтээлүүд нэр дэвшсэн байна.

BAFTA нь 1971 оноос эхлэн жил бүр уран бүтээлчдийн кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэж BAFTA Fellowship шагналыг гардуулсаар ирсэн. Уг шагналыг өмнө нь домогт уран бүтээлчид болох Alfred Hitchcock, Charlie Chaplin, Elizabeth Taylor, Anthony Hopkins нар хүртэж байсан. Харин энэ жил 1982 нээлтээ хийсэн алдарт найруулагч Steven Spielberg-ийн E.T. the Extra-Terrestrial кинон дээр анх ажиллаж Холливуудын шилдэг продюсеруудын нэг болох гараагаа эхэлсэн Kathleen Kennedy хүртэхээр болжээ.

Солонгос найруулагч Bong Joon-Ho Golden Globe 2020 шагнал гардуулах ёслол дээр

Мөн энэ жилийн Golden Globe наадмаас “Шилдэг гадаад хэл дээрх уран бүтээл” шагналыг авсан найруулагч Bong Joon HoParasite шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг Англи хэл дээрх бус кино гэсэн 4 төрөлд нэр дэвшиж байна.

Түүнчлэн энэ жилийн шагнал гардуулах ёслолоос эхлэн “Шилдэг дүр сонголт” хэмээх төрлийг нэмж оруулсан байна. Уг шагналыг Casting director нарт гардуулах ажээ.

Энэ жилийн наадамд нэр дэвшигчдийг харахад хүйсийн төлөөлөл болон тэгш бус байдлын ялгаа харагдаж байна хэмээн олон экспертүүд үзэж байгаа аж. Учир нь нэр дэвших боломжтой байсан олон эмэгтэй найруулагч, өнгөт арьстай болон Ази уран бүтээлчид хангалттай үнэглэгдэж чадаагүй нь шүүмжлэл дагуулж байна.

Ингээд нэр дэвшигчидийг танилцуулъя

Шилдэг кино

Шилдэг найруулагч

  • Bong Joon-Ho
  • Sam Mendes
  • Todd Phillips
  • Martin Scorsese
  • Quentin Tarantino

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Шилдэг эрэгтэй туслах дүр

Шилдэг эмэгтэй туслах дүр

Шилдэг зохиол

Шилдэг сэдэвчилсэн зохиол

Шилдэг кино зураг авалт

Шинэ уран бүтээлч (Найруулагч, Зохиолч, Продюсер)

Шилдэг Британи кино

Шилдэг хөгжим

Шилдэг дугаралт

Шилдэг тайз засалт

Шилдэг тусгай эффект

Шилдэг хувцас загвар

Шилдэг дүр хувиргалт

Шилдэг эвлүүлэг

Шилдэг Англи хэл дээрх бус кино

Шилдэг Animation

Шилдэг богино хэмжээний Британи Animation

Шилдэг богино хэмжээний Британи кино

Шилдэг дүр сонголт

Шилдэг залуу уран бүтээлч

Их Британийн кино академийн 73 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Монголын цагаар 2 сарын 3-ны өглөө болно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу