Оскар 2020: Шилдэг дууны эффект ба Шилдэг дууны найруулга

1469

Ердөө 7 хоногийн дараа 92 дахь удаагийн Академын шагнал гардуулах ёслол буюу Оскар болох гэж байгаа билээ. Энэ жил нийт 50 гаруй богино болон бүрэн хэмжээний уран бүтээлүүд 24 номинацид өрсөлдөж байгаа юм. Бид 2 сарын 9-ныг дуустал долоо хоногын хугацаанд өдөр бүр номинациуд, кино уран бүтээл болон нэр дэвшигчдийн талаар танилцуулах гэж байна.

2

Best Sound Editing

Best Sound Editing буюу Шилдэг Дууны Эффект нь 1963 оноос хойш Академийн шагнал гардуулах ёслолын нэгэн номинаци болж эхэлжээ. Энэхүү шагнал нь уг киноны дууны эффектийг бүтээдэг дууны редакторуудад ихэвчлэн олгогддог шагнал бөгөөд зарим тохиолдолд дуу авиа зохион бүтээгчийн хамтаар гардуулдаг юм. Тодорхойлбол кинон дээр гарч буй чимээ, дуу авиа болгоныг бүтээдэг хүмүүс гэсэн үг. 

Жишээ нь Star Wars киноны R2D2 робот амьдрал дээр байдаггүй учраас түүнд зориулсан дуу авиаг шинээр зохион бүтээнэ гэсэн үг юм. Харин бодит амьдрал дээр байдаг дуу чимээ жишээ нь автомат бууны дугаралт, гол горхины чимээ, зэргийг тухайн зүйлсээс өөрсдөөс гаргаж аван хадгалж кинонд ашигладаг байна. 

Бидний сайн мэдэх Terminator, Matrix, Lord of the Rings, Gravity, Mad Max: Fury Road гэх мэт кинонууд дээр ажилласан уран бүтээлчид уг шагналыг хүртэж байжээ. 

 

Энэ жил дараах 5 уран бүтээлчид уг төрөлд нэр дэвшээд байна. 

Donald Sylvester                     / Ford V Ferrari

Alan Robert Murray                 / Joker /

Oliver Tarney, Rachael Tate      / 1917 /

Wylie Stateman                      / Once Upon a Time…in Hollywood /

Matthew Wood, David Acord    / Star Wars: The Rise of Skywalker /

 

(Дууны эффект болон Дууны найруулга хоёрын ялгааг дараах бичлэгээс үзээрэй.)

 

1

Best Sound Mixing

Best Sound Mixing буюу Шилдэг Дууны Найруулга нь 1930 оноос хойш Академийн ёслолын бас нэгэн номинаци болсон байна. Sound Editing төрлөөс юугаараа ялгаатай юм бэ? гэсэн асуултыг хүмүүс байнга асуудаг. Ялгаа нь гэвэл кинонд ашиглагддаг дуу чимээ бүхий бүх л зүйлсийг дууны инженерүүд мэргэжилтэнүүд эвлүүлэн нэгтгэдэг байна. Харилцан яриа, тусгай дууны эффект (light saber sound гэх мэт), киноны хөгжим, дуу зэргийг тэнцвэрийг нь олж аль хэсэгт харилцан ярианы хэсэг чанга дугаралттай, харин хөгжим нь зөөлхөн эгшиглэх гэх мэт маш их мэдрэмж шаардсан нарийн ажил юм. 

Энэхүү төрөлд Gladiator, Ray, King Kong, Inception, Whiplash, Mad Max: Fury Road зэрэг алдартай кинонуудын уран бүтээлчид шагнал хүртэж байжээ. 

 

Энэ жилийн нэр дэвшиж буй уран бүтээлчид 

Gary Rydstrom, Tom Johnson, Mark Ulano               / Ad Astra /

Paul Massey, David Giammarco, Steven A. Morrow   / Ford V Ferrari /

Tom Ozanich, Dean Zupancic, Tod Maitland              / Joker /

Mark Taylor, Stuart Wilson                                      / 1917 /

Micheal Minkler, Christian P. Minkler, Mark Ulano      /Once Upon a Time…in Hollywood /

Энэ 2 төрөлд нэр дэвшсэн 6 киноноос Ad Astra, Joker, Once Upon a Time in Hollywood, Star Wars: Episode XI – The Rise of Skywalker дөрвөн кино манайд кино театрт гарч байсан бөгөөд The Rise of Skywalker-с бусдыг нь LookTV болон Univision видео сангаас үзэх боломжтой байна.

Оскарын улаан хивсний ёслол 2.10нд манай цагаар 04:30 минутанд эхлэх бол шагнал гардуулах ёслол 06:00 цагаас эхлэнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу