Oscar 2020 шагнал гардуулах ёслол дахин хөтлөгчгүй зохиогдохоор боллоо

 Монголын цагаар 2 сарын 10-ний өглөө болох 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскар энэ жил ч дахин хөтлөгчгүй зохиогдохоор болсон байна. Ёслолын шууд дамжуулалтыг хариуцсан ABC телевизийн захирал Karey Burke энэ тухай мэдэгдэл хийсэн бөгөөд тэрээр: “Академийн зүгээс энэ жил ч бас уламжлал болсон хөтлөгчгүйгээр хийхийг мэдэгдсэн. Өнгөрсөн удаагийн ёслол маш амжилттай зохиогдосонд бид бүгд баяртай байгаа, энэ жил ч мөн адил энэ хэв маягаа давтахаар болсон” хэмээн хэлжээ. 

 Өнгөрөгч жил Академийн зүгээс ёслолыг 3 цагаас хэтрэхгүй байлгана хэмээн хэлсэн бөгөөд улаан хивсний ёслолын хугацаатай нийлээд хэтэрхий удаан болж байна гэсэн шүүмжнээс болсон юм.  Мөн кино болон уран бүтээлчдийг хөтлөгч биш жүжигчид, одууд өөрсдөө зарлах нь ёслолыг 3 цагт багтаах хамгийн сайн арга гэж үзэж байгаа юм байна. 

Эх сурвалж