Хятадын удирдагчид “Хаадын тоглоом”-ын улаан фэн

582
got
Хятадын удирдагчид “Хаадын тоглоом”-ын улаан фэн

HBO сувгийн хамгийн алдартай цувралуудын нэг бол “Game of thrones” буюу “Хаадын тоглоом” юм. Энэ цуврал кино бол Дэлхий нийтэд түгээж буй хамгийн алдартай кино болоод байгаа билээ.

Тэгвэл дэлхийн томоохон улс төрчид ч энэ киног шимтэн үздэг нь батлагдсаар байна. БНХАУ хэтэрхий хаалттай байдлыг чухалчилдаг учир олон нийтэд бусад улсын соёлыг түгээхийг хязгаарладаг. Харин сүүлийн үед хятадын чөлөөт зах зээл Дэлхий нийтэд түгэж харьцангуй нээлттэй улс гэдгээ баталж байгаа билээ.

Саяхан болсон олон улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Ши Жиньпин “Хаадын тоглоом”-оос жишээ авч ярилцсан байна.

Ши Жиньпин “Бид амьдарч байгаа дэлхий ертөнцөө Вестеросын долоон хаант улс шиг дайн самуунд автуулах ёсгүй” гэж хэлсэн гэнэ.

Тэрээр “Game of Thrones” цувралыг үздэгээ илэрхийлсэн цорын ганц Хятадын удирдагч биш. Өнгөрсөн сард Хятадын хоёрдугаар хүн, ерөнхий сайд Ли Көчянь зүүн Европт айлчлахдаа мөн энэ сонирхлоо ил болгожээ.

Хятадын удирдагчид хувийн хобби, сонирхлынхоо талаар ярих нь ховор байдаг. Харин Ши Жиньпин өөрийгөө кино урлагт дуртайгаа нуудаггүй. Өмнө нь тэр “Загалмайлсан эцэг”, “Цэрэг Райныг аварсан нь” зэрэг Холливүүдийн кинонуудад дуртайгаа ярьж байжээ.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу