Walt Disney-21st Century Fox компаниудын гэрээ эцэслэгдэх тов гарлаа!

763

Анх 2017 оны 12 сарын 14-нд “The Walt Disney Company” “21st Century Fox” компанийг худалдан авах тал дээр 2 компани зөвшилцөлд хүрсэн бөгөөд 21st Century Fox компани-д харьяалагддаг компаниудад Кино, телевизийн студи болох “20th Century Fox”, Fox Television Group (FX суваг багтдаг), National Geographic Partners-н 73%, Hulu-н 30% багтдаг юм.

Тэгвэл урт хугацааны шалгалт, гэрээний нөхцөлийн тал дээрх хэлцэл явсны эцэст Монголын цагаар 3 сарын 20-ний өдөр 12 цагт Disney-Fox гэрээ эцэслэгдэхээр болж байгаа юм байна.

Мэдээж кино, телевиз сонирхогч бидний хүсэн хүлээж буй мэдээлэл бол 20th Century Fox компанийн кино, телевизийн эрхийг нь эзэмшдэг олон Marvel дүрүүд The Walt Disney Company-н доор харьяалагддаг Marvel Studios-д эргэн ирэх юм. 

Дуртай дүрүүдээ MCU-д харна, Disney-д Marvel ч гэлтгүй Avatar, Alien, Predator гэх мэт олон сайхан franchise-ууд ирж байгаад баярламаар ч юм шиг, цаанаа болж байгаа асуудлуудыг, ажлаа шууд алдах 5000-6000, удаан хугацаанд алдах 10000 хүнийг бодохоор хямармаар ч юм шиг…

Ямартай ч X-Men, Fantastic Four, Dr. Doom, Silver Surfer, Galactus гэх мэт томчуудыг MCU-д харах цаг ойртсоор…

Сэтгэгдлээ үлдээгээрэй, цааш нь хуваалцаарай!

Эх сурвалж: https://www.thewaltdisneycompany.com/the-walt-disney-company-announces-it-expects-no-further-extension-of-exchange-offers-and-consent-solicitations-for-21st-century-fox-america-inc-notes/?fbclid=IwAR1kgPrMlsIpyu3UKf8HMPiCoKVNuJbFOsxqTel4HO0Ax9OzDC2ZX4Oo_W0

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу