САЙН МЭДЭЭ: Казахстан эмч нарын чадаагүйг Казах эмч нар чадав

2718
Kazakh-emch
Казахстан эмч нарын чадаагүйг Казах эмч нар чадав

Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн Х нь ходоодны гарах хэсгийн хавдартай, хагалгаа хийх боломжгүй хэмээн оношлогдож эмчилгээ хийлгэхээр Монгол Улсад иржээ.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг Х-г дахин оношилж элэгний баруун дэлбэнгийн шохойжсон том хавдарлаг үүсвэр ходоодны гарах хэсгийг гаднаас нь дарж наалдсан байсныг илрүүлжээ.

Мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Бейсен тэргүүтэй мэс заслын эмч Х.Хари, З.Исагул, наркозын эмч Г.Бахытжан, сувилагч К.Гүлзира, Н.Меруерт нарын эмч нарын баг 79 настай Х-д элэг тайрах мэс заслыг өнгөрсөн долоо хоногт амжилттай хийжээ.

Улмаар элэгний баруун дэлбэнг 14х8 см том үүсвэртэй хамт тайрах хагалгаа хийсэн байна. Өвчтөний биеийн байдал сайжирсан ба өчигдөр эмнэлгээс гарсан байна.

Монгол улсын эмч нарын чадвар жил ирэх бүр сайжирч байгаагийн нэгэн жишээ нь энэ билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу