2019-09-19

САЙН МЭДЭЭ: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум ШИНЭ эмнэлэгтэй боллоо

mandal-owoo
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум ШИНЭ эмнэлэгтэй боллоо

Тодруулбал Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 10 ортой, 2 давхар шинэ эмнэлэг ашиглалтад ороод байна.

Мандал-Овоо сумын хуучин нэг давхар эмнэлэг нь 1979 онд баригдсан, чулуу бетонон суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж, халдвар дамжих, барилга ашиглалтын явцад иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд аюул учруулах өндөр эрсдэлтэй болсон байжээ.

Тэгвэл “Оюу толгой” ХХК-ний санхүүжилтээр “Говийн оюу хөгжлийг дэмжин сан”-ийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хос бор морь” компани энэхүү шинэ эмнэлгийн барилгыг барьж гүйцэтгэсэн байна.

Орчин үеийн стандартын шаардлага хангасан инженерийн иж бүрэн шугам сүлжээнд холбогдсон, тог тасарсан үед автоматаар ажиллах нөөц боломжтой, граж болон моргийн туслах барилгуудтайн дээр төрөх болон мэс заслын өрөөнүүдийг тусгай шийдлээр засч тохижуулсан энэхүү эмнэлэг баригдсанаар Мандал-Овоо сумын 500 гаруй өрхийн 1600 гаруй иргэд тохь тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээг авдаг боллоо.