Хомхой долоох буюу герпес вирус гэж юу вэ?

935

Хоол идсэний дараа амаа арчихгүй гарснаас хомхой долоодог гэдэг нь үндсэндээ ташаа ойлголт юм. Бидний ярьдаг хомхой нь энгийн буюу уруулын, бэлэг эрхтний гэсэн 2 янз байдаг.
Хомхой долоох гэдэг нь герпес хэмээх вирусээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин юм. Герпес вирусын тухай Гиппократ анх удаа тайлбарлан бичсэн байдаг. Грекийн “мөхлөө” шимэгч гэсэн үгнээс гаралтай эсийн дотоод дахь шимэгч нь бидний мэдрэлийн зангилаанд нэвтрэн ордог байна.

Энэ шимэгч нь илрэх цагаа олон сар, жилээр анаж байдаг. Энэ вирус хүний биед унтаа буюу идэвхигүй байж байгаад хүнийг даарсан, ядарсан, биеийн болон сэтгэл санааны стресс, дархлаа буурсан үед ил гарч өвчлүүлдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр манай гарагийн хүн амын 90 хувь нь хомхой долоох өвчний вирусийг өөртөө тээж явдаг байна.

Герпесийн эсрэг ардын эмчилгээний жорууд;

1. Хөвөнг сүүгээр норгоод хомхой долоосон хэсэгтээ тавь. Сүү өөрөө хатахаас нааш юм идэж бас угааж болохгүй. 2-3 цаг тутамд давтан хийх ба орой гэхэд арилсан байх ёстой.

2. Хэрвээ уруулан дээр цэврүү үсэрсэн бол устөрөгчийн хэт ислээр арчаарай. 2-3 цаг тутамд перекисээр цэвэрлэвэл орой гэхэд л муухай хомхой арилсан байх болно.
3. Герпес вирусын халдварын үед сармис тустай. Нэг хумс сармисыг нухаад бий болсон нухшаа өвчтэй хэсэгтээ түрхэнэ. Энэ нь гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох арга хялбархан мөртлөө үр дүн сайтай арга шүү.

4. Сармисаас ялгаатай нь гааны навчны эфирийн тос нь сайхан үнэртэй. Тиймээс олон хүнтэй газар явж байхдаа энэ тосыг түрхэхэд ямар ч асуудалгүй байх болно. Хэрэглэх арга нь өдөрт 3 удаа үрэвсэлтэй хэсэгт түрхэнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу