ЭЕРЭГ: Сингапураас 3000 ширхэг оношилгооны төхөөрөмж илгээжээ

onoshilgoonii-tohooromj-handiw
Сингапураас 3000 ширхэг оношилгооны төхөөрөмж хандивлав

Шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай аргаар оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм.

Бүгд Найрамдах Сингапур Улсын судалгаа, шинжилгээний А*СТАР агентлагийн шинжээчид Fortitude 2.0 багц тестийг зохион бүтээж, улмаар тус улсын эмнэлэгүүдэд нэвтрүүлжээ.

Энэхүү оношилгооны 3000 тестийг Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас Монгол Улсад хандивласныг 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгчид ийнхүү хүлээн авчээ.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас хүлээн зөвшөөрсөн багц тест нь сорьцыг хийх урьдчилан бэлтгэсэн тусгай урвалж бүхий хуруу шил болон сорьц авах бусад багажаас бүрдэнэ. Хуруу шилийг зориулалтын төхөөрөмжид байршуулснаар тестийн хариуг гаргана. Энэхүү тестийн давуу тал нь цаг хугацаа хэмнэх хэмээн үзэж байна.

Ийнхүү хоёр улсын хоорондын найрсаг дотно харилцааны нэг илрэл бүхий үйл явдал болов.