Австралийн зүүн өмнөд хэсгийн Шинэ Өмнөд Вэльс мужид ойн түймэр унтрааж явсан онгоц сүйрч, Америкийн гурван гал сөнөөгч амиа алдсан болохыг Австралийн аврах албанаас баталлаа.
Орон нутгийн галын албанаас пүрэв гарагт Снөүви Моунтайнс хэсэгт гал унтрааж байсан агаарын зөөвөрлөгч онгоцтой холбоо тасарсан гэж мэдээлж байсан юм. Гэтэл “Си-130 Херкулес” загварын цэрэг-тээврийн зориулалтын онгоцны сэг мужийн өмнөх хэсгийн Кума хотоос холгүйхэн олджээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.
Австралид өнгөрөгч есдүгээр сараас эхэлсэн ойн түймэр одоо хүртэл бүрэн унтраагүй юм. Ойн түймрийн улмаас хэдэн сая га газар шатаж, 27 хүн амиа алдаж, 2000 гаруй байшин барилга үнс нурам болжээ. Зарим газруудад өтгөн утаатай байгаа тул гал унтраахад төвөгтэй хэвээр байна.