УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ. Асуудлыг хэлэлцэж дууссаны дараагаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх саналыг хэлэлцэхдээ санал хураалтыг нууцаар явуулж, ~Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэв~ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн буюу 30 саналаар түүний УИХ-ын гишүүний бүрэн …
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.
Асуудлыг хэлэлцэж дууссаны дараагаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх саналыг хэлэлцэхдээ санал хураалтыг нууцаар явуулж,
~Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэв~
чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн буюу 30 саналаар түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа.
Чуулганы дараа тэрбээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгөхөөр болсноо сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

