Монголын сагсан бөмбөгийн холбооноос хоёрдугаар сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах ур чадварын тэмцээнд “Танан гарьд” багийн тамирчид тэргүүллээ.
Тэмцээн холын зайн шидэлт болон цагирган дээрх довтолгоо гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагджээ.
Холын зайн шидэлтийн тэмцээний аваргаар “Танан гарьд” багийн тоглогч ОУХМ н.Мөнхболд, цагирган дээрээс довтлох тэмцээний аваргаар “Танан гарьд” багийн тоглогч н.Болдбаатар нар шалгарсан.
Харин сонирхогчдын дундах эмэгтэйчүүдийн холын зайн шидэлтийн аваргаар н.Чимэддолгор, эрэгтэйчүүдийн төрөлд н.Хүрэлбаатар түрүүлжээ.
Улсын аваргын тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашдаа жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа юм байна.
А.Чингэстэй