2020-04-14

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

byambadorj
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр /2020.04.14/ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ. “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн “Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцах хэрэгтэй” гэсэн утсаар ярисан бичлэгийг олон нийтэд цацсан юм.

~ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө~

Энэ олон хүнийг дургуйцлийг хүргэсэн бөгөөд иргэн Г.Загдааг хуулийн байгууллага шалгаж, 461-р хорих ангид нэг сарын хугацаанд хорихоор болсон юм.

Тэрбээр 2010 онд ХЭҮК-ын даргаар томилогдсон бөгөөд 2016 онд улираан томилоод байсан юм. Түүний хүсэлтийг өнөөдөр 14.00 цагт хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.