Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл иржээ. Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна.
Хүний амь хохироосон ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны 23:40 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин “Сурагчийн гудамж” дахь тоот хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэйн амь насыг хохироосон байна.
Осол гаргасан жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. /Согтолт-1.81%/ Уг хэргийг албаны хүмүүс шалгаж байна.