Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны баазууд, буудал, саун, фитнесс клубуудын үйл ажиллагааг нээсэн. Үүнтэй холбоотойгоор сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх талаар иргэдээс олон санал хүсэлт ирсэн.
Харин хотын Захирагч мэдээлэл хийх үеэрээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар бүх сургалтын төвийн үйл ажиллагааг ирэх 9 дүгээр сарын 1 хүртэл явуулахгүй байх тушаалыг гаргасан.
Иймд тушаалтай холбогдуулан сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээгээгүй. Иргэдээс маш их санал, хүсэлт ирж байгаа учраас сургалтын төвүүдийг нээх асуудлыг холбогдох яамдуудтай ярилцаж байна” гэлээ.