Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан билээ.
Уг төслийн хүрээнд баригдаж буй “Хан-Уул цогцолбор хотхон”-ы эхний ээлжийн 16 давхар орон сууцны барилгын ажил дуусч, нэхмэлийн тавдугаар байранд амьдарч байсан 27 айл байрныхаа түлхүүрийг өнөөдөр /2019-02-26/ гардан авлаа.
Оршин суугчдад түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, гүйцэтгэгч “Фүжи констракшин” группийн захирал н.Мөнхтуяа болон оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.