Хан-Уулийн “нэхмэлийн шар”-ын оршин суугчид ТҮЛХҮҮР гардлаа

817
nehmeliin-shar
Хан-Уулийн "нэхмэлийн шар"-ын оршин суугчид ТҮЛХҮҮР гардлаа

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан билээ.

Уг төслийн хүрээнд баригдаж буй “Хан-Уул цогцолбор хотхон”-ы эхний ээлжийн 16 давхар орон сууцны барилгын ажил дуусч, нэхмэлийн тавдугаар байранд амьдарч байсан 27 айл байрныхаа түлхүүрийг өнөөдөр /2019-02-26/ гардан авлаа.

Оршин суугчдад түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, гүйцэтгэгч “Фүжи констракшин” группийн захирал н.Мөнхтуяа болон оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу