Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдын арын албыг зуун хувь найдвартай хашдаг, гэрийн сайн эзэгтэй, үзэсгэлэнт бүсгүй бол гэргий Ж.Бямбажав. Камертон хамтлагийн дуучин Эба буюу Б.Эрдэнэбат, Д.Болд нар эгч дүү хоёртой гэр бүл болж, нэг айлд хүргэн орсон байдаг.
Урлагийн хүний гэргий байна гэдэг амаргүй тэр дундаа “Камертон” хамтлагийн ахлагч шилдэг эрэгтэй дуучны гэргий байна гэдэг Ж.Бямбажавын хувьд бүүр хэцүү л байдаг биз.
~Төрийн соёрхолт Д.Болд нялуурч, 25 жилийн “ХАЙР”-аа бататгав~
Ж.Бямбажав уран нугараач мэргэжилтэй бөгөөд олон нийтийн өмнө тийм ч их гардаггүй, цахим хуудаснаа ч ихээхэн дарууу нэгэн. Өчигдөр буюу 2020-05-03-ний өдөр түүний төрсөн өдөр тохиож, Хань нь хайрын халуун үгстэй мэндчилгээг хүргэсэн юм. Хосууд аз жаргалтай, хайраар гийсэн өнөр бүлийг цогцлоогоод хорин таван жилийн хугацааг үдсэн байна.