“COVID-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2020 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
~Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт БААСАН гарагт хөл хорио тогтооно~
Дадлага сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох сургуулийг тавдугаар сарын 7-нд зохион байгуулах юм.
Энэ үеэр буюу өглөөний 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөн хягзгаарлагдана.