Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д тусгаарлалтад байгаа 25 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, охинтой болжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд Сингапураас БНСУ-аар дамжин чартер нислэгээр Монголд ирсэн аж.
Шуурхай штабын зүгээс холбогдох таван шаардлагыг хангасан учир эх оронд нь авчирсан бөгөөд ээж, охин хоёрын биеийн байдал хэвийн байна.
~ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан жирэмсэн эх амаржиж, охинтой боллоо~
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 100 гаруй хүн ажиглалтад байгаа. Харин короновирусний халдвартай нь батлагдсан 42 хүн байгаагийн 15 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 27 өвчтөнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа билээ.