2020-08-14

А.Амбасэлмаа: 462 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

covid-19-medeelliin-tsag
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Наймдугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Түүнээс 269 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-д 28 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.

~462 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй~

Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 46 хүн, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 207 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дуусжээ. Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн 26 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 40 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад тусгаарлагдаж байна” гэв.