2019 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Цагаан хаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503 дугаар галт тэрэг 15.12 цагт Ерөө сумаас 10 гаруй километрийн ойролцоо зорчиж явсан Тоёота маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг мөргөсөн байна.
Осол гарах үед дээрх авто машины жолооч О нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд гарамгүй газрын хашааг дайрч улмаар галт тэргэтэй мөргөлдсөн нь энэ юм.
Тухайн үед зүтгүүрийн машинч яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч яаралтай тормослож зогссон ажээ. Осол гаргасан жолооч О нь тухайн үед Ерөө голын орчимд гэр бүлийн хамтаар загасчилж явахдаа архи хэтрүүлэн хэрэглэж хөдөлгөөнд оролцжээ.
Одоогоор жолоочийн биеийн байдал хэвийн, бэртэл, гэмтэлгүй байгаа аж. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.