Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр 2019-03-15-ний өдөр тохиолоо.
2019 оны 3 дугаар сарын 15-ны энэ өдөр Олон улсын хэрэглэгчийн байгууллагууд “Ухаалаг, итгэлтэй бараа, бүтээгдэхүүн” уриан дор Олон улсын хэрэглэгчийн өдрийг 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ өдрийг “Ухаалаг, аюулгүй бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд 3 сарын 01- 15-ны өдрүүдэд улс орон даяар өргөн хүрээнд олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулж ажиллсан байна.
Үүнд:
– Хүүхэд, багачуудыг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомжийн талаар мэдлэг олгох үүднээс “Хүүхэд хэрэглэгч” теле хичээлийг бэлтгэн түгээв.
– Сургуулийн орчинд худалдан борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт шалгалтыг хийлээ.
– Нийслэлийн Ерөнхий боловсролын 150 гаруй сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудад “Хүүхэд хэрэглэгч” сургалтыг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн танилцуулга, “Хэрэглэгч гэж хэн бэ?”, “Аюулгүй ухаалаг бүтээгдэхүүн” гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулав.
– Хэрэглэгчийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудаар аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт, мэдээлэл хийлээ.