Хаврын дунд сард буюу гуравдугаар сарын 22-ны өдөр, шөнө тэнцэх өдөр Казах түмний уламжлалт Наурызын баяр тохиодог билээ. Тус баярыг угтан “Асыл достар” хэмээх залуусын бүлгэмээс хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдөр Налайх дүүрэгт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар урилгаар оролцож, нарны баяр, наурыз баярын мэндчилгээг казах түмэндээ дэвшүүллээ.
Дашрамд дурдахад Наурызын баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 21-ний өдөр Соёлын ордонд зохион байгуулагдах юм.