Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

agro-business-01
Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой төсөлд гарын үсэг зурлаа. /2021-04-06/

Энэхүү төсөл Европын Холбооны санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр тэргүүлэн, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” хэмээх томоохон төслийн бүрэлдэхүүн юм. Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дээрх төсөл дэмжлэг үзүүлэх зорилготой.

~Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ~

Төсөл хэрэгжсэнээр хөдөө аж ахуйн салбар дахь залуучуудад ажлын байрыг бий болгох боломж олгох; төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй загварыг бий болгож турших, инноваци нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, чанар, аюулгүйн стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний брэндүүдийг дэмжих зэрэг олон үр дүнтэй ажлыг зохион байгуулах юм.