Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө хүчирхийлэлд өртсөн талаар дөрөвдүгээр сарын 11-ний өдөр олон нийтийн сүлжээн дэх хаягтаа мэдээлсэн.
Тэрээр хэвлэлд мэдэгдэл хийж, өөрийг нь хүчирхийлж, дарамталсан УИХ-ын гишүүнийг Ц.Анандбазар гэж зарлан ЦЕГ-т шалгуулахаар ханджээ.
Иргэн Б.Сүндэръяа,
“Би 2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй анх танилцаж байсан. Түүнээс өмнө удаа дараа миний найз охиноор дамжуулан надтай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг байсан. Тэр болгонд татгалздаг байсан юм. Надтай танилцах шалтгаан ч мөн байсан юм билээ. Үүнийг олон нийтэд одоохондоо хэлэх боломжгүй. Сая цагдаад өгсөн өргөдөл гомдол дээрээ тусгасан байгаа. Түүнчлэн энэ өргөдлөөс гадна цаашдаа олон байгууллагад өргөдөл өгөх болно. Энэ асуудлаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаагүй олон асуудлыг өргөдөл дээрээ бичин хуулийн дагуу шалгуулъя гэж бодож байна. Надаас гадна нийт 1000 гаруй охид эмэгтэйчүүд Ц.Анандбазарын эрсэг хандаад байна. Ийм асуудал болно гэж би тооцоолоогүй.
2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Намайг ямар ч хамаагүй гишүүнтэй болон тухайн үеийн Ерөнхий сайдтай амрагийн харилцаатай болгон бичлэг цацсан. Тэр бичлэгийг Ц.Анандбазар гишүүний захиалгаар таван залуу Эрдэнэтэд очиж эвлүүлсэн. Тухайн хүмүүсээс хуулийн байгууллага мэдээлэл авсан. Миний хувьд өөрийн нандин нууцаар Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдаж юу ч хэлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Бараг насаараа ингэж дарамт шахалттай амьдрах юм байна гэж бодоод өнөөдөр асуудлыг нь дэлгэж байна.
~1000 гаруй охид эмэгтэйчүүд Ц.Анандбазарын эрсэг хандсан~
Түүнчлэн энэ хүн дархан эрхтэй, тэрбумтан хүн. Энэ хүнийг яаж, ямар аргаар ажилладаг хэн, хэн гар хөл нь болж явдгийг мэднэ. Өөрөө болохоор намайг танихгүй, урьд нь уулзаж байгаагүй ухааны юм бичсэн байна лээ. Гэхдээ үүнийг гэрчлэх олон хүн бий. Би бүх нотлох баримтыг хуулийн дагуу өгнө. Ямар ч тохиролцоо байхгүй. Сүүлийн өдрүүдэд олон залуус гэрийн гадна холхилдож байсан тул гадагшаа гарч чадахгүй маш их айдас хүйдэстэй байсан. Өнөөдрөөс манай аав надад машин гаргаж өгч, хамгаалалтад авч байна. Надад нотлох баримт, гэрчүүд хангалттай бий.
Ц.Анандбазар гишүүн өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Миний хувьд маш их дарамт шахалттай байгаа учир нэр цохож чадахгүй байна. Би дахин ийм дарамтад байж чадахгүй, тохиолцож ч чадахгүй. Нэгэнт нэр нүүрээ ил гаргаад тэмцэн юм чинь эцсийг нь үзнэ” гэлээ.