2021-04-20

АРХАНГАЙ.Эрдэнэмандал суманд тандалтын баг ажиллаад ирлээ

arhangai-erdenemandal
АРХАНГАЙ.Эрдэнэмандал суманд тандалтын баг ажиллаад ирлээ

Эрдэнэмандал суманд тандалт судалгаа, хариу арга хэмжээний баг энэ сарын 5-18-ны хооронд ажиллаад иржээ.

Ажиллах хугацаанд коронавируст халдварын батлагдсан 56 тохиолдлыг илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 213 иргэнийг тандалт судалгаа хийн гэрийн ажиглалт болон тусгаарлан ажиглах байранд тусгаарлан, эрүүл мэндийн байдалд хяналт тавин ажиллаж байна.

Эрдэнэмандал сумын ЭМТ-ийн шинэ байранд коронавирусний халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчлэх 25 ортой эмнэлэгт 36 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүндэвтэр, 33 хүн хөнгөн байна.

~Эмчилгээний хугацаа дуусан гэрийн ажиглалтад шилжсэн 21 хүн байгаа ажээ~

Эрдэнэмандал сумын ЕБС-ийн хичээлийн байранд коронавирусний халдвартай, биеийн байдал хөнгөн иргэдийг тусгаарлан эмчлэх 60 ортой эмнэлэг дэлгэн 15 хүнийг эмчилж байна.

Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 2 дотуур байранд 26 өрөө 70 ор бэлдсэнээс эрсдэл өндөр ойрын хавьтлын 54 хүнийг тусгаарлан ажиглах байранд ажиглан хяналтын шинжилгээг хуваарийн дагуу хийж, эрүүл мэндийн байдалд тандалт хийн ажиллав.