Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлага 2021.04.21-ний өдрийн 20:23 цагт ирсэн байна.
~Усанд осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайж байна~
Амь эсэн мэнд үлдсэн иргэд,
- Ү/38 настай, эрэгтэй/,
- Б /16 настай, эрэгтэй/,
- А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд
Амь эрсэдсэн иргэд,
- Т /62 настай, эрэгтэй/,
- Ц /50 настай, эрэгтэй/,
- Г /нас тодорхойгүй, эрэгтэй/,
- У /38 настай, эмэгтэй/,
- У /32 настай, эмэгтэй/,
- Б /8 настай, эмэгтэй/,
- А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 2021.04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Улмаар 2021.04.21-ний 09:36 цагт Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай, эмэгтэйн цогцсыг гаргаад байна.