694 резидент эмчийг нэмэлтээр дайчлан ажиллуулж байна

darhlaajuulah-00000
694 резидент эмчийг нэмэлтээр дайчлан ажиллуулж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын хариу арга хэмжээний ажиллагаанд нийт 694 резидент эмчийг дайчлан ажиллуулж эхэллээ.

Резидент эмч нар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалтын хяналтад ажиллах юм.

Эрүүл мэндийн салбарынхан халдварт цар тахлын эсрэг хүн хүч дутагдалтай, ачаалал өндөртэй ажиллаж байгаа энэ цаг үед нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй залуу эмч нар шинжилгээ, дархлаажуулалтын ажилд хүч нэмэн ажиллаж байна.