2021-05-27

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 653 халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах мэдээллийг танилцууллаа. /2021-05-27/

Тэрээр

Сүүлийн 24 цагийн хугацаанд 653 тохиолдол илэрчээ. Үүний 28 нь хөдөө орон нутагт 625 нь нийслэлээс илэрсэн байна. Харин 533 хүн эдгэрч, нийт улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан 48674 хүн эдгэрсэн бол сүүлийн 24 цагт 2 иргэн нас барснаар нийт 259 хүн тус халдварын улмаас нас баржээ” гэв.