Америкийн Тафтсын их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр, улаан лооль, гуав, тарвас зэрэг зарим жимс, ногоонд агуулагддаг ликопин хэмээх будагч бодис элэг өөхлөх эрсдэлийг бууруулдаг байна. Мөн төрөл бүрийн үрэвсэлт өвчин, хорт хавдар үүсэхээс тодорхой түвшинд хамгаалдаг аж.
Төрөөд удаагүй гөлчгийний элгэнд хорт хавдар үүсгэгч канцероген бодис илэрсэн бөгөөд түүнд улаан лоолийн нэмэгдэл тэжээл өгч, тодорхой давтамжтайгаар шинжилгээ авч байжээ. Тэгэхэд ликопин биед ашигтай бичил биетүүдийн хөгжлийг дэмжиж, зарим бактерийг устгаж, ингэснээр гөлчгийний дархлаа сайжирчээ.
Элэгний өөрчлөлтүүд нь ч аажмаар хэвийн болсон гэнэ. Эл судалгааг хийсэн эрдэмтэд ликопин дангаараа байхаасаа улаан лоольд агуулагддаг хэлбэрээрээ илүү үйлчилгээтэй гэдгийг онцолжээ. Учир нь ликопин лоольд агуулагддаг Е, С аминдэм, фолат фолийн хүчил болон эслэгүүдтэй урвалд орсноор илүү “хүчирхэг” болдог байна.