2019-04-05

2 хүүхэд төрүүлж өсгөсөн бол ажилласан жил 3 жилээр нэмэгдэнэ.

Өнгөрөгч онд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийг шинэчлэн найруулж, хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Ингэснээр хүүхэд төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох юм.

Одоогоор улсын хэмжээнд 90.000 ээж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд 30.000 орчим нь хувиараа төлж байна. Хууль хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 9 хувиар тооцогдоно. Жишээ нь иргэн А хоёр хүүхэдтэй бөгөөд 1964 онд төрсөн 2019 онд 55 насандаа тэтгэвэр тогтоолгоно гэж үзвэл түүний нийгмийн даатгал төлсөн хугацаан дээр нийт 3 жил нэмэгдэнэ. Харин иргэн Б дөрвөн хүүхэдтэй бөгөөд 1969 онд төрсөн бөгөөд 2019 онд 50 насандаа тэтгэвэр тогтоолгох бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа нь хуулийн хүрээнд 6 жилээр нэмэгдэх болж байгаа юм. Хуулийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэх учраас одоогоор дагалдах журам батлагдаагүй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлсэн байна.Өнгөрөгч онд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийг шинэчлэн найруулж, хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Ингэснээр хүүхэд төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох юм.

Нийгмийн даатгалын шимтгэл 2019 онд 1 хувиар нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны 1 сарын 1-нээс 1 хувиар нэмэгдэнэ. Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдох юм.

800 мянган төгрөгийн үндсэн цалинтай ажилтны төлөх даатгалын шимтгэл хэрхэн нэмэгдэхээр жишээ авъя. 2018 оны 1 сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар өссөн. Үргэлжлүүлэн ирэх оны эхний өдрөөс дахин 1 хувиар нэмэгдэхдээ ажил олгогчоос 800 мянган төгрөгийн цалингийн 12.5 хувийг буюу 100 мянган төгрөгийг НДС-д шимтгэх бол ажилтан өөрөө 11.5 хувь буюу 92 мянган төгрөг НДШ-д төлнө.

Ингээд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд үлдсэн мөнгөний 10 хувийг ХХОАТ-т төлж, гар дээр 547 200 төгрөг авах нь. Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 7200 төгрөгөөр багасна гэсэн үг юм. Шимтгэлийг ийнхүү 2020 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь Нийгмийн даатгалын сан болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсонтой шууд холбоотой.

2008 онд 100 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан бол 10 жилийн хугацаанд энэ тоо 410 мянга болтлоо өссөн. Тодруулбал, 1960-аад оны хүн амын ид өсөлтийн үед төрсөн иргэдийн тэтгэвэр тогтоолгох нас ирсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больжээ.Ер нь жилд дунджаар 30 мянган хүн шинээр тэтгэвэрт гарч байна.

Гэтэл Нийгмийн даатгалын санд жилд дунджаар 2 их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг байна. Сангуудыг дампууруулчихгүйн тулд шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэлээ.

Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг бид дагаж байна.

TAGS: