Зургийн аппарат аа, жингийн төмрөөр сольсон нь ОНОЖЭЭ

1126
ugazltsetseg-03
Хөдөлмөр, зүтгэлийн хариуд МУГТ цол иржээ

Түүнийг гэрэл зурагчин байсан гэвэл та итгэх үү. Зургийн аппарат аа жингийн төмрөөр сольсон нь амжилтад хөтлөх зөв зам байжээ.

Дэлхийн дөрвөн удаагийн аварга МУГТ Г.Угалзцэцэг жингээ хасч, биеэ чангаруулах зорилгоор л фитнесс заалын хаалгыг татсан түүхтэй.

Монголын бодибилдингийн тамирчид дундаа гурав дахь, эмэгтэй тамирчдаасаа анхны гавьяат тамирчин цолыг тэрээр хүртсэн байдаг аж.

Ugalztsetseg
Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг

Эмэгтэй хүнээс гарамгүй тэвчээр зааж, алдрын оргилд хүрсэн тухайгаа өгүүлэхдээ МУГТ Г.Угалзцэцэг,

“Фитнессээр хичээллэе гэж нөхрөөсөө 10 жил гуйж зөвшөөрүүлсэн дээ. Дан эрчүүд явдаг, яах гэсэн юм гэж дургүйцдэг байлаа. Одоо ч ийм бодолтой хүмүүс байдаг. Их хүссэн болоод тэр үү хурдан үр дүн гаргах сан гэж хичээсэн дээ…” гэжээ.

ugazltsetseg-02
МУГТ Г.Угалзцэцэг нөхрийн хамтаар /2019 он/

Тууштай хөдөлмөрийн үнэ цэнэ өдгөө түүний нэрийг “Бодибилдингийн спортын Дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх олон тодотгол чимж буй.

Дашрамд, түүний охин ээжээсээ ч илүү амжилтыг үзүүлэх чадвартай Бодибилдингийн мэргэжлийн тамирчин болжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу