2019-05-01

Солонгосын ОДОД цэргийн албанаас ирцгээж эхэллээ

Jujigchin-Jinchan
Жүжигчин Жи Чан Үг

Солонгост төдийгүй дэлхийн олон оронд шүтэн бишрэгчтэй, жүжигчин залуус цэргийн албаа амжилттай хаагаад ирлээ. Солонгосын эр хүн бүрийн үүрэг болсон цэргийн албыг Ли Мин Хо, Жи Чан Үг нар нэр төртэйгөөр биелүүлж ирэв.

2017 онд цэргийн албанд татагдсанаас хойш хоёр жилийн турш фэнүүдээ хүлээлгэсэн тэднийг олон хүмүүс угтаж авсан байна.

Жи Чан Үгээс яг одоо юу хийхийг хүсч байгаа талаар асуухад: “Би зүгээр л амттай хоол идмээр байна. Та бүхэндээ цэрэгт байхдаа санаа зовдог байлаа. Ингээд эцэст нь халагдаад ирчихсэн болохоор шинэ шинэ уран бүтээлээр дахин мэндчилэх болно” гэжээ.

Ким Сүү Хюн ирэх долдугаар сард цэргийн албанаас халагдах бол Хюн Си Хюк зургадугаар сард халагдах юм байна. Цэргээс халагдаж ирэхээр нь алдартай жүжигчдийн хийх уран бүтээлийг харьяалагддаг продакшнууд нь бэлдсэн байгаа аж.

А.Чингэстэй