“Avengers Endgame” гурав хоногт шархаа нөхлөө

855
avengers
"Avengers Endgame" гурав хоногийн дотор шархаа нөхлөө

Avengers уран сайхны киноны төгсгөлийн анги болох “Avengers Endgame” ердөө хоёрхон хоногт дэлхийн хэмжээнд 305 сая ам.долларын орлогыг цуглуулж, бокс оффисын амжилтуудыг эвдээд байна.

“Marvel”-ын кино ертөнцийн 22 дахь бүтээл, Avengers цувралынхаа 4 дэх анги болох “Endgame” ийнхүү бүтэн жилийн хүлээлтийг тайлж, кино сонирхогчидтойгоо уулзаад удаагүй байгаа билээ.

350 сая долларын зардлаар бүтээгдсэн кино 3 хүрэхгүй хоногийн дотор л зардлаа нөхөж байгаа нь энэ кино ямар чанартай, чансаатай, шилдэг бүтээл болсныг илтгэж байгаа юм.

Түүнчлэн кино шүүмжлэгчдийн “Rotten Tomatoes” сайт-д “Avengers Endgame”-ын үнэлгээ 96 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу