АНУ-ын ҮСБХ-ны плэй-оффын хоёр дахь шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр /2019.05.09/ эхний тоглолтыг Милоуки Бакс – Бостон Селтикс багууд хийлээ.
Милоуки хотын “Fiserv Forum” ордонд болсон уг тоглолт 116:91 харьцаагаар “Буганууд”-ын ялалтаар өндөрлөж, тэд Дорнод бүсийн финалд шалгаран үлдлээ.
Милоуки хотын “Буганууд” үе болгонд илүүрхсээр энэхүү ялалтаа баталгаажуулав. Сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд Бостонгоос их зүйл хүлээж байсан ч тэд ийнхүү гэртээ хамгийн түрүүнд харилаа.
“Буганууд”-ын шилдэг довтлогч Яннис Антетокунмпо 20 оноо, 8 самбар, 8 дамжуулалт өгч багаа тэргүүлсэн байна.
А.Чингэстэй