Япон улсын нийслэл Токио хотноо энэ сарын 18-25 өдрүүдэд зохион байгуулагдаж буй “World Classic Bench Press Championships 2019” тэмцээний -105кг жинд МУГТ Э.Содномпилжээ 247кг-ыг шахаж мөнгөн медалийн болзол хангалаа.
Рио-2016 паралимпын наадмын хүрэл медальт тамичрчин маань энэ амжилтаараа Азийн рекордыг шинэчлэн тогтоосон байна. Түүний жингийн алтан болон хүрэл медалийг Америкийн хүчтэнүүд орсон байна.
Мөн энэ тэмцээний залуучуудын ангилалд МУГТ Э.Содномпилжээгийн шавь Э.Галбаяр -74кг жинд хүрэл медаль хүртсэн бол мастер ангилалд Ц.Мөнхбаатар мөнгөн медаль хүртсэн байна.